Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан Армийн ДАШТ-д Монгол Улсын БХЯ-ны Алдар спорт хорооны баг гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ.
Г.Наранцэцэг, А.Адъяасүрэн, Л.Сосорбарам нар алт, Ц.Гал-Од, М.Ичинхорлоо, Ө.Дүүрэнбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна.
Харин багийн барилдаанд эрэгтэй баг эзэн орны багийн буулган авч алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртэв.