Арав дахь удаагаа Парис хотод зохион байгуулагдаж буй Азийн урлагийн “Asia now-2024” наадамд Лхам галерей анх удаа Монгол Улсыг төлөөлөн, уран бүтээлч Б.Баатарзоригийн бүтээлээр оролцож байна.
Лхам галерей нь өнгөрсөн онд Парис хотод “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” нэртэй үзэсгэлэнг гаргаж байсан юм.
Энэ удаад Монгол үндэсний урлагийн бүхий л шинжийг өөрийн бүтээлдээ шингээн урладаг уран бүтээлч Б.Баатарзоригийн бүтээлүүдийг урлаг сонирхогчдод толилуулдаг “Asia now-2024” наадамд дэлгэн танилцуулж байна.
Сэтгэгдэл (1)