Хайр дааж амьдарна
Ая: Ё. Сүхбаатар Үг: Л. Дагвадорж Дуучин: П.Түдэвдорж
Үйлийн хайчаар галаа шилээвэрдээгүй ээж минь
Хутгаа буулгалгүйгээр айлд ороогүй аав минь
Үй зайгүй амин зүрхний хайртай ханийн заяандаа
Хэн нь ч хэнийгээ чи гэж дуудаа нь үгүй жаргал аа
Хүсэл учралын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ
Хувин дүүрэн сүүгээ цалгиулаа нь үгүй ээж минь ээ
Дөмөн хүлгийнхээ уургыг гишгээ нь үгүй аав минь дээ
Дөч эргэм насандаа ухаарлын үүдийг нээгээд
Дөмгөрхөн их хорвоог дүүрэхийн чинээнд алхлаа даа
Хүсэл учирлын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ
Үйлчин эмгийнхээ учигтай зүүг зэврүүлээ нь үгүй ээж минь дээ
Өндөр өвгийнхөө дээд талд тухлаа нь үгүй аав минь дээ
Сүү нь сүүгээрээ байгаагаас учирлахын үйл байна уу даа
Дуу нь дуугаараа үлддэгээс ухаарахын учиг олдоноо доо
Хүсэл учирлын сайхан хорвоо
Хайр дааж амьдрахын учир энэ ээ...
Л.Баяр