"Инфляцын тайлан"-гийн ёсдүгээр сарын дугаар хэвлэгдэн гарчээ.
Монголбанкны төсөөллөөр:
- Инфляц: 2024 онд - 6.0%, 2025 онд 7.2%, 2026 онд 5.7% орчимд байх;
- Эдийн засгийн өсөлт: 2024 онд - 5.5%, 2025 онд - 7.3%, 2026 онд 4.9% орчимд байх төлөвтэй байна.
Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц, эдийн засгийн өсөлтийн төлөв, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, гадаад орчны төлөвийг харгалзан 2024 оны 9 дүгээр сард бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан билээ. Тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.