Алдарт "One Direction" хамтлагийн гишүүн асан Лиам Пэйн Аргентины нийслэл Буенос-Айрес хотод байрладаг зочид буудлын гурван давхраас унаж нас баржээ. Тус хотын цагдаагийн алба лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Палермо хороололд байрлах зочид буудалд хар тамхи эсвэл согтууруулах ундааны нөлөөнд байж магадгүй түрэмгий хүний тухай мэдүүлсэн иргэний дуудлагаар очсон гэнэ.
Зочид буудлын менежер барилгын арын хэсэгт чанга дуу чимээ сонсогдсон гэж хэлжээ. Цагдаа нар дуудлагын дагуу очиход нэгэн эрэгтэй өрөөнийхөө тагтан дээрээс унасан байсныг илрүүлсэн юм. Аргентины хэвлэлүүд болсон явдлын талаар мэдээлэхдээ хамтлагийнх нь гишүүн асан Найл Хораны тоглолтыг үзэхээр Аргентинд ирээд байсан гэжээ.
Түүнийг нас барсан гэсэн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчид нь Буэнос Айрес дахь зочид буудлын гадаа цугларч, эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг нас барсан гэсэн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчид нь Буэнос Айрес дахь зочид буудлын гадаа цугларч, эмгэнэл илэрхийлж байна.
Л.Баяр