МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард хийж ялснаар үнэмлэхүй амжилт гаргаад байв.
Тэрбээр хамгийн сүүлийн 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм. Тэгвэл түүний 11 дэх тулаан Доминиканы Бүгд найрамдах улсын тулаанч Фрэнси Фортунатотай АНУ-ын Флорида мужийн Плант хотод боллоо.
Э.Цэндбаатар эл тулаанд өрсөлдөгчөө илт илүүрхсэнээр мэргэжлийн боксын дэвжээнд 11 дараалан ялаад байна.
Л.Баяр