МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард хийж ялснаар үнэмлэхүй амжилт гаргаад буй.
Тэрбээр хамгийн сүүлийн 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм. Тэгвэл түүний 11 дэх тулаан энэ сарын 09-нд болох товтой байсан.
Гэвч тулаан долоо хоногоор хойшилж 16-нд болохоор болсон. Өөрөөр хэлбэл Монголын цагаар 10 дугаар сарын 17-ны өглөө 7.00 цагт болно. Тэрбээр энэ удаа Доминиканы Бүгд найрамдах улсын тулаанч Фрэнси Фортунатотай АНУ-ын Флорида мужийн Плант хотод тулах юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)