2024 оны Нобелийн утга зохиолын шагналтнаар БНСУ-ын зохиолч Хан Ган шалгарсан. Тэр ингэснээр Ази тивээс Нобел хүртсэн анхны эмэгтэй болсон юм. Тэгвэл бид та бүхэнд түүний "The Vegetarian", "Human Acts" бүтээлүүдээс нь онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1. "Яагаад, үхнэ гэдэг тийм муу зүйл гэж үү?" ― Han Kang, The Vegetarian
2. "Би чамайг залгимаар байна, чи миний дотор уусч, судсаар минь урсах уу?" ― Han Kang, The Vegetarian
3. "Энэ бол таны бие. Үүнийг та хүссэнээрээ эмчилж болно. Хүссэнээ хийх боломжтой цорын ганц талбар чинь энэ." ― Han Kang, The Vegetarian
4. "Үхсэний чинь дараа би чамд оршуулга хийж чадсангүй. Амьдрал минь тэгээд л оршуулга болсон юм." ― Han Kang, The Vegetarian
5. "Тэр бол сайн эмэгтэй" гэж тэр бодлоо. Сайхан сэтгэл нь дарангуйлдаг тийм л эмэгтэй." ― Han Kang, The Vegetarian
6. "Энэ бороо бол нас барсан хүмүүсийн сүнсний нулимс юм." ― Han Kang, Human Acts
7. "Ямар ч чимээ шуугиангүйгээр дотор минь нэг зөөлөн зүйл эмтэрлээ. Тэнд байсныг нь энэ хүртэл анзааралгүй явжээ." ― Han Kang, Human Acts
8. "Энэ бол үзэсгэлэнтэй залуу эмэгтэйн бие. Ердийн хүслийн объект байсан ч бүх хүсэл эрмэлзэл нь арилсан бие юм." ― Han Kang, The Vegetarian
9. "Эцсийн эцэст чимээгүй байхад буруудахгүй. Эмэгтэйчүүд уламжлал ёсоор даруухан, биеэ барьдаг байх ёстой биш билүү?" ― Han Kang, The Vegetarian
10. "Цаг хугацааны хэрцгий давалгаа түүний амьдралыг цуцалтгүйгээр урсгасан ч тэр тэмцсээр л байсан." ― Han Kang, The Vegetarian
Л.Баяр