Өмнөд хөрш БНХАУ-ын иргэд тэжээвэр амьтдаа ажил хийлгэх, тэр дундаа кафед ажиллуулж мөнгө олох явдал ихэсчээ. Амьтны кафе Хятадад томоохон бизнес юм. Жуулчид дэлгүүр, кафегаар тэнүүчилж буй амьтадтай чөлөөтэй харилцах боломжтой болж, талбайн эзэд амьтдаар дамжуулан илүү төлбөр авах боломжтой байдаг гэнэ.
Хятадын нохой, муурны кафегаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид ихэвчлэн нэг хүнээс 30-60 юань буюу 4-8.5 ам.доллар хүртэлх хураамж төлдөг байна. Эсвэл зүгээр л нэг аяга кофе захиалах шаардлагатай болдог.
Эдгээр гэрийн тэжээвэр амьтад яг л хүмүүс шиг кафед хагас болон бүтэн цагаар ажиллаж байгаад шөнөдөө гэр бүлдээ буцаж ирдэг.
Хятадын хамгийн анхны муурны кафе 2011 онд өмнөд хэсгийн Гуанжоу хотод нээгдсэн бөгөөд тус улсад ижил төрлийн байгууллагуудын тоо жил бүр 200 хувиар өссөн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлэв.
2023 оны байдлаар тус улсад муурны кафетай холбоотой 4000 гаруй компани үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Энэхүү бизнест тэжээвэр амьтдаа элсүүлснээр үнэгүй харах үйлчилгээ эдэлснээс ялгаагүй байдаг гэж амьтдын эзэд ярьжээ.
Л.Баяр