Сахарын цөл бол дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газруудын нэг юм. Гэвч эл газар сүүлийн хэдэн арван жилд анх удаа үерт нэрвэгдсэний улмаас элсэн манхан дунд том нуурууд үүсчээ.
Сахарын цөлд ихэвчлэн жилд хэдхэн инч бороо ордог. Зуны сүүлээр бороо орох нь ховор байдаг. Гэсэн хэдий ч есдүгээр сард хоёр өдрийн Сахарын баруун хойд хэсэг, Мароккогийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй бороо орсон юм.
НАСА-гийн хиймэл дагуулын урьдчилсан мэдээгээр бүс нутгийн зарим хэсэгт бараг 8 инч бороо орсон байна. Мароккогийн зүүн өмнөд хэсэгт орших элсэн цөлд байдаг Эррахидиа хотод бараг 3 инч хур тунадас орсон сурагтай.
Энэ нь есдүгээр сарын нийт хур тунадасны хэмжээнээс дөрөв дахин их бөгөөд энэ бүс нутагт хагас жилээс илүү хэмжээний хур тунадас орсонтой тэнцэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Мароккогийн цаг уурын агентлагийн ажилтан Хоуссин Юабеб "Ийм хэмжээний бороо оролгүй 50 жил болж байна" гэж AP агентлагт ярьжээ. Бороо элсэн цөлийн дээгүүр урсах тусам далдуу мод, бутлаг ургамлын дунд шинэ, усархаг баянбүрд бий болж байгаа гэнэ.
Л.Баяр