Кенийн гүйгч Рут Чепгетич ням гарагт Чикагод болсон марафон гүйлтийн тэмцээнд эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг 2:09:56 цагаар шинэчлэн тогтоов. Ингэснээр 2 цаг10 минутын амжилтыг эвдсэн анхны эмэгтэй болов.
Чепгетич 2023 оны есдүгээр сард Этиопын Тигист Ассефагийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг 2:11:53 минутаар бараг хоёр минутаар хасаж, Чикагод гурав дахь уралдаандаа түрүүллээ.
“Надад маш сайхан санагдаж байна. Би өөрөөрөө их бахархаж байна. Энэ бол миний мөрөөдөл. Би дэлхийн дээд амжилтыг эвдэх бодолдоо асар удаа дараатай явлаа. Дэлхийн дээд амжилт Кени улсад эргэн ирлээ, би энэ дэлхийн дээд амжилтыг Келвин Киптумд зориуллаа" гэж тэр барианд орсныхоо дараа ярилцлагадаа дурджээ. Келвин Киптум бол энэ оны хоёрдугаар сард зам тээврийн ослоор нас барсан түүний нутаг нэгтэн билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)