2024 оны Нобелийн утга зохиолын шагналыг БНСУ-ын зохиолч Хан Ган хүртлээ. Түүний "Хөвгүүн ирлээ", "Цагаан хоолтон" романыг Монсудар хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгосон юм.
Зохиолчийн тухай товч дурдахад, тэрбээр 1970 оны арван нэгдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Кванжү хотноо төржээ. Хан Ган Сөүл хотод уран зохиол судлалаар суралцаж төгсөөд, 1993 оноос шүлэг, яруу найраг туурвиж, уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байна. 1993 онд Солонгосын “Утга зохиол ба нийгэм” сэтгүүл “Сөүлийн өвөл” нэртэй цуврал шүлгээ хэвлүүлсэн аж. 1994 оноос гол төлөв богино өгүүллэг, роман бичих болж, эх орондоо утга зохиолын олон арван шагнал хүртсэн аж. Түүний 2007 онд бичсэн "Цагаан хоолтон" роман нь 2016 онд англи хэлнээ орчуулагдан, улмаар Бүүкэрийн шагнал хүртсэнээр олон улсад танигджээ. Өдгөө 53 настайдаа Нобелийн шагнал хүртсэн БНСУ-ын анхны зохиолч болов.
Сэтгэгдэл (1)