Өвөл эхлэхээс өмнө намрын налгар өдрүүдээр та гэр бүлээрээ эдгээр 10 байршлаас сонгон амраарай.
1.“ГОРХИ” ГЭР БҮЛИЙН ЭКО РЕСОРТ АМРАЛТ
Туул голын хөвөөнд торгон ногоон тал газар байрлах тохилог цэмцгэр гэрүүдэд хайртай гэр бүлийн хамтаар амралт чөлөөт цагаа сэтгэл ханамж дүүрэн өнгөрүүлээрэй. Олон төрлийн зугаатай хөтөлбөр тоглоомоор дамжуулан аав ээжүүд энхрий үрстэйгээ нандин дурсамжийг хамтдаа бүтээх боломжтой. Тав тухтай, амар тайван орчинтой.
2. ЭХ ТЭРЭЛЖ ГЭР БҮЛИЙН АМРАЛТ
Эх Тэрэлж Лодж нь Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газарт, Тэрэлжийн гүүрнээс 6 км-ийн зайд байрладаг. Сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбайтай.
3.БЯЦХАН АМРАЛТ ГЭР БҮЛИЙН АМРАЛТ
Бяцхан амралт гэр бүлийн амралтын газар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гэр бүл хүүхдүүдтэйгээ тайван тухтай амралтыг эрхэмлэж буй хэн бүхэнд нээлттэй. Морь унах, караокетой, волейбол болон сагсан бөмбөгний талбай, хүүхдийн тоглоомын талбайтай.
4.ГРАССЛАНД ГЭР БҮЛИЙН АМРАЛТ
Улаанбаатар хотоос 45км зайд Тэрэлж горхид байрлах дөрвөн улирлын амралтын газар. Гэр бүлээрээ үйлчлүүлэхэд тохиромжтой. Орчин үеийн загварлаг, тав тухтай, нам гүн орчныг ирж мэдрэх боломжтой.
5. MY HOUSE ГЭР БҮЛ, ЭХ ҮРСИЙН АМРАЛТ
My House гэр бүл & эх үрсийн амралт нь Улаанбаатар хотоос 18 км-ийн зайд, Баянбулаг зусланд байрладаг. Ширээний теннис,сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбайтай гэр бүлийн амралтын газар
6. НОМУН АМРАЛТ СУВИЛАЛЫН ЦОГЦОЛБОР
Номун амралт сувиллын цогцолбор Дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд нян бактери үрждэггүй дрож, амьсгалдаг обой, хүүхдэд харшил үүсгэхгүй сайн чанарын тоглоомтой. Тав тухтай, тохилог, цэвэр, аюулгүй орчинд хүүхдээ тоглуулах боломжтой. Биллиард ширээний теннис дартс тоглох , морь унах, гар бөмбөг, олс таталт, ууланд алхах боломжтой. Мөн хүүхэд харах үйлчилгээтэй.
7.ХӨӨРХӨН БӨМБӨГ ГЭР БҮЛИЙН АМРАЛТ
Хөөрхөн Бөмбөг Гэр Бүлийн Амралт нь Сэлхийн эцэст, хотын төвөөс 18 км-ийн зайд байрладаг. Хүүхдийн дотор тоглоомын өрөө, том хүн болон хүүхдийн бариа засалтай.
8. АГАР ЭХ, НЯЛХСЫН АМРАЛТ
Агар эх, нялхсын амралт нь Нүхтийн аманд байрладаг. Гэр бүлүүдэд зориулсан амралт бөгөөд хүүхдүүдэд зориулсан тав тухтай амрах байр болон чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд тохирсон нэмэлт хөтөлбөртэй. Өөрсдийн хүлэмжид ургуулсан хүнсний ногоогоор үйлчилдэг. Гадаа тоглоомын талбай болон дотор тоглоомын өрөө. Эцэг эхчүүдэд зориулсан массажны сургалт Хүүхдийн насны онцлогт тохирсон хооллолтын зөвлөгөө олон төрлийн хөтөлбөртэй.
9.ХАН ХУЖИРТ АМРАЛТ, РАШААН СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР
Хан Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор нь Улаанбаатар хотоос 390 километрийн зайд орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул толгодоор хүрээлэгдсэн Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах бөгөөд рашаан, шаврын хосолсон эмчилгээ, сувилгаа, зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг.
10. ТЭРЭЛЖ МАУНТАЙН ЛОДЖ
Тэрэлж Маунтайн Лодж нь Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар, Залаатын аманд байрладаг орчин үеийн технологийн шийдэл бүхий хурлын заал, мини кино театр, караоке өрөө, биллиард, ширээний теннис, номын сан, хөлөгт тоглоомын булан, хүүхдийн тоглоомын өрөө, гадна спортын болон хүүхдийн тоглоомын талбай, тохилог ресторан, кафе, зэрэг амрагчдынхаа ая тухыг хангах бүхий л нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан амралтын газар юм.