Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан компанид олгохоор шийдвэрлэжээ. Мөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хадгаламж, зээлийн хоршоонд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компани, нэр бүхий дөрвөн иргэнд олгохоор тус, тус шийдвэрлэсэн байна. Мөн нэг компанийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
Сэтгэгдэл (1)