АНУ-ын албаны хүмүүс Флоридагийн эрэг рүү чиглэж буй "Милтон" нэртэй хар салхийг амь насанд аюул учруулж болзошгүйг анхааруулж байна. Улмаар муж даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй.
"Милтон" бол сүүлийн жилүүдэд Хойд Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй шуурганы нэг юм.
Энэ нь "Хелен" нэрт хар салхи АНУ даяар их хэмжээний хохирол учруулснаас хойш хоёр долоо хоногийн дараа дэгдэж буй салхи билээ.
Милтон хар салхи Флорида мужийг хэзээ дайрах вэ?
АНУ-ын Үндэсний хар салхины төв "Милтон"-ыг орон нутгийн цагаар лхагва гаргийн орой АНУ-ын Флорида мужийг дайрна гэж тооцоолоод, уг салхийг "онц аюултай хар салхи" гэж тодотгожээ.
Энэ нь гурван сая гаруй хүн амтай Тампа хотын ойролцоо цохилт өгч магадгүй юм. Шуурганы оргил үед аадар бороо, үер буух, хүчтэй салхи шуурга шуурч болзошгүйг цаг уурчид анхааруулж байна. Милтон нь сүүлийн зуунд тохиолдсон хамгийн хүчтэй шуурга байж магадгүй юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)