Тува гаралтай, Казахстаны чөлөөт бөхийн алдарт тамирчин Нурислам Санаев зодог тайлах болсноо зарлаад байна. Тэрбээр 1991 оны хоёрдугаар сарын 29-нд ЗХУ-ын Тува улсад мэндэлжээ.
2014 оноос эхлэн Казахстан улсын иргэншилтэй болсон Санаев 2016 онд Рио-де-Жанейрогийн зуны Олимпын наадмын өмнө исламын шашинд орж, Артас Валентинович Сана гэх нэрээ Нурислам Санаев болгон өөрчилсөн.
Тухайн наадмаас тэр медальгүй мултарсан ч 2020 оны Токиогийн олимпын наадмаас 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл, ААШТ-ий алт, хүрэл медальтай шилдэг бөх юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (5)