Москвагийн шүүх Америкийн иргэн 72 настай Стивен Хаббардад Украины төлөө хөлсний дайчны хувиар тулалдаж байсан хэргээр даваа гарагт зургаан жил 10 сар хорих ял оноолоо гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв.
Мичиганаас гаралтай Хаббард Оросын эсрэг тэмцсэн гэх үндэслэлээр буруутгагдаж, өнгөрсөн сард хөлсний цэрэг байсан буруугаа хүлээсэн гэж Оросын төрийн мэдээллийн РИА Новости мөн мэдээлэв.
Оросын прокурорууд Хаббардыг сар бүр 1000 орчим ам.долларын гэрээтэйгээр Изюм хотод Украины талд тулалдсан гэж өмнө нь РИА мэдээлжээ. Түүнийг 2022 оны дөрөвдүгээр сард Оросын хүчнийхэн саатуулсан юм. Хаббард есдүгээр сард Москва хотын шүүхэд хандан "Тийм ээ, би буруутгаж буйг хүлээн зөвшөөрч байна" гэж хэлсэн. Түүнийг шүүх хурал, ял оногдуулах ажиллагаа Москвад хаалттай явагдсан.
Хаббардын эгч Триша Хаббард Фокс түүнийг "Оросыг дэмждэг нэгэн. Хэргээ хүлээсэн эсэхэд нь эргэлзэж байна. Тэр хэзээ ч бусдын өмнөөс буу үагайж үзээгүй. Тэр эв найрамдлыг илүүд үздэг. Стив хэзээ ч хөлсний хүн байгаагүй. Гадаадад англи хэл заадаг англи хэлний багш байсан!” гэж ярьсан.
Даваа гаргийн үүрээр Оросын шүүх Америкийн өөр нэг иргэн, тэнгисийн цэрэг асан Роберт Гилманид хууль сахиулагчид руу халдсан хэргээр долоон жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухай Оросын төрийн мэдээллийн РИА Новости мэдээлэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)