Мексикийн гэмт хэрэг ихтэй гэгддэг нэгэн хотын дарга үүрэгт ажлаа аваад долоо хоноогүй байхдаа амиа алдсан нь тус улсын улс төрчдийг онилсон хүчирхийллийн халдлагын тод жишээ болов.
Тодруулбал, аравдугаар сарын 01-нд Чилпансинго хотын даргын албан тушаалд очсон Алехандро Аркосыг хөнөөсөн хэрэг тус хотын засгийн газрын нарийн бичгийн дарга Франсиско Тапиа буудуулж амиа алдсанаас хэдхэн хоногийн дараа болж байгаа юм.
Даваа гарагт Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум Аркосын алагдсаныг "азгүй явдал" гэж нэрлээд, цаашид улс төрчдийн аюулгүй байдалд санаа чилээж буйгаа илэрхийлээд байна.
Тэрбээр “Бид ерөнхий стратегийг гаргах болно. Бид зарим мужуудад амбан захирагчидтай хамтран илүү их оролцоо, тагнуул, мөрдөн байцаалтын ажиллагаатай ажиллах болно" гэж өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Чилпансинго бол хүчирхийллийн гэмт хэргээрээ алдартай Мексикийн Герреро мужийн нийслэл бөгөөд жуулчдын халуун цэг болох Акапулькогийн өлгий нутаг юм.
Л.Баяр