Казакстан улс уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг боловч уранаа түлш болгох хэмжээнд хүртэл баяжуулдаггүй. Өөрийн гэсэн цөмийн цахилгаан станцгүй өдийг хүрсэн ард түмэн.
Тэгвэл тэд эрчим хүчний хомсдлоос гарах зорилгоор цөмийн станцтай болох эсэх дээр ард түмний санал хураалт явуулжээ. Өчигдөр эцэслэсэн санал хураалтын урьдчилсан дүнгээр, Казахстаны иргэдийн 71.12 хувь нь цөмийн цахилгаан станц байгуулахыг дэмжээд байна.
Санал өгөх насны иргэдийн 50-аас доошгүй хувь нь санал хураалтад оролцсон тохиолдолд дүнг хүчинтэйд тооцох байв. Улмаар тус улсын засгийн газар иргэдээ санал хураалтад идэвхитэй оролцуулахын тулд тал бүрийн нөөц боломжоор нь хангасан байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)