Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн билээ. Тус төсөл нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэ жилийн хувьд “Хязгааргүй мөрөөдөл” төслөө аутизмтай хүүхдүүдэд зориулан хоёрдахь удаагаа хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ “Аутизм Анд TББ”-ын дэргэдэх “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн сургалтын анги танхимыг нь бүрэн тохижуулж өглөө. Аутизмтай холбоотой эрдэм шинжилгээний судалгаа, нийтлэл дээр аутизм бол өвчин биш, харин нэг төрлийн хөгжлийн онцлог гэж дурдсан байдаг. Эцэг эхчүүдийн хувьд аутизмтай хүүхэдтэй ажиллахдаа илүү ойлгож, цаг зарцуулж ажиллах нь чухал байдаг тухай “Аутизм Анд TББ”-ын гүйцэтгэх захирал Б.Мөнх-Оргил дурдсан юм.
ХХБ багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл заах орчныг сайжруулах, хүүхэд багачуудын нийгмийн харилцаанд орох орчныг илүү тав тухтай болгоход зориулж хөрөнгө оруулалт хийлээ.
ХХБ цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд Хязгааргүй Мөрөөдөл төслөөр дамжуулан Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурч боловсрох боломжоор дэмжин ажиллах болно.
Төслийн спонсор CARGILL INC
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА