Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэллээ.
Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд 22 орны 213 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас найман тамирчин өрсөлдөхөөр Астанад очжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Мөнх-Очир, Г.Сэр-Од, Б.Анхбаяр, М.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, М.Ундрам, Б.Эгшиглэн нар өрсөлдөнө.
Түүнчлэн манай тамирчин эрэгтэй, эмэгтэй, холимог хосоос гадна багийн төрөлд оролцох юм. 27 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр багийн төрлүүд явагдана.
Энэхүү тэмцээнд тамирчдаас гадна олон улсын шүүгч Х.Дамдинбаяр, Б.Давааням, Я.Болд нар шүүгчээр ажиллана.
Сэтгэгдэл (1)