"Орфей" театрын ээлжит уран бүтээл "Амьдрахуй" драмын жүжиг энэ сарын 1-нд нээлтээ хийж, үзэгчдийн хөл хөдөлгөөн ихтэй байна. Жүжиг энэ сарын 14-нд хаана. Эх зохиол нь "уйлуулдаг" гэлцдэг ч жүжгийг үзсэн хүмүүс тал бүрээс нь шүүмжилж буй. Гэвч тэднээс тасалбартай цуг өгсөн нулимсны алчуурыг нэвширтэл уйлсан нь олон болов уу.
Үзвэрээс та бүхэн амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг ойлгож, хүлцэхүйн үнэнг тольдох боломжтой. Цаашлаад ухаарахын сайхан, амьдрахын гашуун үнэн хийгээд уянга, хайр бүгдийг нулимс мэлмэрүүлэн үзэж чадна.
Жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 30-60 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг portal.mn сайтаар захиалах боломжтой. Та бүхэн жүжгийн гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Баттөмөрийн байлдан дагуулалтыг гэрчлээрэй.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)