Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар "дахин олимпын аварга төрүүлж чадсангүй" хэмээн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэгвэл түүний оронд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар У.Эрдэнэбаатарыг томилсон байна. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт шинэ ажлаа хүлээн авсан байна. У.Эрдэнэбаатар нь ОХУ-д олон жил ажилласан бөгөөд Тажикистаны шилдэг жүдоч Сомон Махмадбеков, Оросын жүдоч Махмед Махмадбеков, Мурад Чопанов, Рамазан Абдулаев зэрэг шилдгүүдийг бэлтгэсэн нэгэн аж.