Хөдөө аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржид өнгөрөгч долоо хоногт хоё удаагийн цахим арилжаа болж, хэлцлээр 3.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжжээ. Үүнд:
- Угаасан ноолуур 10.6 тонныг арилжсан нь арилжсан бараа, түүхий эдийн 29 хувийг,
- Хонины ноос 26.4 тонныг арилжсан нь арилжсан бараа, түүхий эдийн 71 хувийг эзэлж байна.
Угаасан ноолуурыг нийт 3.1 тэрбум төгрөгөөр арилжсан нь хамгийн их арилжсан үнийн дүн бүхий бараа, түүхий эд болж байна. Харин хонины ноосыг нийт 71.2 сая төгрөгөөр арилжжээ.