Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлтийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Тус хорооны өнгөрсөн сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолоор энэхүү журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлсэн байна.