Доминиканы Бүгд Найрамдах Улс хяналтгүй цагаачлалын эсрэг тэмцэх зорилгоор долоо хоногт 10 мянга хүртэл бичиг баримтгүй цагаачийг албадан гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Энэхүү төлөвлөгөөг тус улсын ерөнхийлөгч Луис Абинадерийн хэвлэлийн төлөөлөгч Гомеро Фигуэроа зарлаж, хөрш Гаитид олон сар үргэлжилсэн бүлэглэлийн хүчирхийлэлд олон улсын хамтын нийгэмлэг удаан хариу үйлдэл үзүүлж, тогтвортой байдлыг сэргээж чадаагүйд буруутгав.
Хэдэн арван мянган Гаитичууд Доминиканы Бүгд Найрамдах Улсын хилийг даван дүрвэсэн шалтгаан нь үүнтэй холбоотой.
Ерөнхийлөгч Абинадерын засгийн газар Гаитигийн цагаачдад хүмүүнлэг бус хандсан гэж шүүмжлэгчид үзэж байгаа бөгөөд тэдний ихэнх нь Гаитигийн нийслэл Порт-о-Пренс дэх хэт бүлэглэлийн хүчирхийлэл, ядуурлаас зугтаж байгааг онцлов.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)