Изриал 2006 онд Хезболлатай дайн хийж байсан цагаас хойш өнгөрсөн сард сүйрлийн гэж хэлж болохуйц дайныг дахин эхлүүлж, тус улсыг Хезболла бүлгийг устгах нэрийн дор хүчтэй бөмбөгдсөөр байгаа тул олон мянган хүн Ливанаас дүрвэж байна.
Лхагва гарагт Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт Хезболлагийн эсрэг хуурай замын ажиллагаа явуулсны дараа Израилийн агаарын довтолгооноос зугтсан Ливаны иргэдийг тээвэрлэж явсан онгоцууд Кипр улсад газарджээ.
Ливаны иргэн Али Абдул Хассан лхагва гаргийн орой нийслэл Киприйн Ларнака хотод ирснийхээ дараа "Энэ бол үнэхээр аймшигтай нөхцөл байдал байсан" гэж Ройтерс агентлагт ярьжээ.
49 настай түүний ойролцоох хороололд нь агаарын цохилт бууж, байшин нь ноцтой сүйдсэний дараа Бейрутаас зугтсан аж. "Тэд тохиролцоонд хүрч, дайныг зогсоох ёстой. Энэ нь хэнд ч сайн зүйл авчирахгүй" гэж тэр ярьсан байна.
НҮБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт мөргөлдөөний улмаас тус улсааас хэдэн зуун мянган хүн дүрвэсний дотор тэр дундаа Ливан, Сири иргэд голдуу Сирийн хилийг даван дүрвэсэн байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)