Лхагва гарагт Иран улс Израилын цэргийн баз руу 200 орчим баллистик пуужин харваж, Израил даяар дуут дохио хангинаж байна. Ингэснээр Икриал улс батлан хамгаалахын боловсронгуй системээ идэвхжүүлэв.
НҮБ-д суугаа Израилын элчин сайд Дэнни Данон "Бид Ойрхи Дорнодын аль ч газарт хүрэх чадвартай гэдгийг тэд мэдэж байгаа. Үүнийг хэрхэн хийх, юунд чиглүүлэх нь биднээс шалтгаална гэж би бодож байна
Иранд хариу арга хэмжээ авахдаа Ираны цөмийн байгууламжийг онилж болохгүй гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиасыг Израил анхаарч байгаа эсэхийг асуухад Данон “Ираныг цөмийн хүчин чадалд хүрэхэд нь саад хийх нь АНУ болон барууны бусад ардчилсан орнуудын үүрэг байх ёстой" гэжээ.
Данон хэлэхдээ, Израил хурцадмал байдал, дайныг хүсэхгүй байгаа ч Иран том хэмжээний пуужин хөөргөсөн учир хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд, "Гэхдээ бид Ирантай бүрэн хэмжээний дайн өдөөхийг хүсэхгүй байгаа тул тооцоотой хариу өгнө. Надад итгээрэй, тэд бас үүнийг харахыг хүсэхгүй байна. Бид Газад Хамастай тулалдаж байхдаа өөрсдийн чадвараа харуулсан. Одоо бид Ливанд Хезболлатай тулалдаж байна. Тэд бидэнтэй дайн эхлүүлэхээсээ өмнө Бейрут болон Газад юу болсныг харсан нь дээр гэж хэлмээр байна" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)