Хоёр умайтай ховор өвчтэй эмэгтэй өнгөрсөн сард Хятадын баруун хойд нутгийн нэгэн эмнэлэгт ихэр хүүхэд төрүүлжээ. Ли бүсгүй хүү, охин хоёроо кесар хагалгаагаар Шэньси мужийн Сиань ардын эмнэлэгт төрүүлсэг нь сая тутамд нэг тохиолдох үйл явдал болж байна.
Тус эмнэлэг есдүгээр сарын 18-нд Хятадын "Weibo" цахим хуудаснаа "Умайн хөндий тус бүрт байгаа ихрүүд байгалийн жамаар төрөх нь туйлын ховор тохиолддог" гэж мэдэгджээ.
Түүний түүх Хятадын сошиал медиаг байлдан дагуулж, трэнд сэдэв болж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд уг мэдээллийг 50 сая гаруй хүн үзэж, олон хэрэглэгчид гайхсан сэтгэгдэл үлдээв.
"Энэ бол гайхамшиг!" Нэг хэрэглэгч бичсэн бол нөгөө хэрэглэгч "Тэр ямар азтай юм бэ!" Зарим нь ээжийнхээ төлөө санаа зовж байгаагаа илэрхийлж, нэг хэрэглэгч "энэ нь түүний хувьд хэцүү бөгөөд аюултай байсан байх!"
Тэрбээр өнгөрсөн онд жирэмсэлсэн ч зулбасанаж. Гэвч нэгдүгээр сард Ли дахин жирэмсэлж, хэт авиан шинжилгээгээр зөвхөн нэг хүүхэд биш, харин хэвлий тус бүрт нэг хүүхэд тээсэн гэдгээ мэджээ.
Л.Баяр