Хелен нэртэй хар салхи АНУ-ын Флорида мужид дөрөвдүгээр зэрэглэлийн шуурга болж, эрчийг аваад байна. Энэ нь Флоридагийн Биг Бендэд нүүрлээд байгаа хамгийн хүчтэй хар салхи юм.
Хелен бол өнгөрсөн зууны Мексикийн булан дахь хамгийн том шуурганы нэр бөгөөд Индианаполис болон Вашингтон ДС-ийн хоорондох зайг хамарч байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын 12 мужийн 60 сая хүнийг аюулд учруулаад байгаа юм. Уг бүс нутгуудад авулын дохио хангинаж байна.
Шуурганы улмаас усны түвшин хэвийн хэмжээнээс хэр өндөр өсөх нь тодорхойгүй. Ямартай ч аюулын хэмжээнд хүргэж, далайчдыг хүчирхэг давалгаа залгих эрсдэлтэй гэж цаг уурчид мэдээлж байна.
Хар салхины улмаас одоогоор гурван хүн нас барсан. Шуурганаас үүдэлтэй цахилгаан тасарч болзошгүй. Хэрэв цахилгаан тасарвал энэ нь долоо хоног биш юмаа гэхэд хэдэн өдөр үргэлжилж магадгүй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (12)