Жүжигчин, дуучин Мэнди Мур хөгжимчин нөхөр Тэйлор Голдсмитээс гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Хосууд аль хэдийн 3 настай Гус, 1 настай Оззи нарын эцэг эх болсон.
Мур дуучны карьераа эхлүүлж, "Candy" зэрэг хит дуунуудаа бичиж, жүжигчний хувиар "A Walk To Remember", "The Princess Diaries", "Tangled" зэрэг кинонд дүр бүтээсэн алдартан билээ.
2016-2022 оны хооронд Мур "This Is Us" телевизийн алдартай шоунд тоглож, гэр бүлийн матриарх Ребекка Пирсоны дүрд тоглосон байдаг. Уг дүр нь гурван хүүтэй ээж юм. Улмаар бүтээсэн дүрээ билэгдэж Мурыг гурван хүүтэй болсон гэх яриа ч бий. Тэр шинэ хүүдээ Лоу гэх нэрийг хайрлажээ.
Л.Баяр