Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлтэл Монголбанк үргэлжлүүлэн авч явах тухай УИХ-ын тогтоол гарахдаа эргэн төлөгдсөн хэмжээгээрээ ипотекийн зээлийн санхүүжилтийг хийхээр заасан. Эргэн төлөлтийн хэмжээ жилдээ 500 тэрбум төгрөг байгаа нь Монголбанкны эх үүсвэр юм. Харин арилжааны банкууд жилд 200-250 тэрбум төгрөгийг гаргадаг байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын сангийн мөнгийг ипотекийн зээлд ашиглаж болно. Иймд нийлбэр дүнгээр 1.2 их наяд төгрөг болсон. Одоогийн байдлаар 1 их наяд 50 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргажээ. Он дуустал 230 тэрбум төгрөгийн зээл гарах эх үүсвэр бэлэн байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлжээ.
Түүнчлэн ипотекийн зээлийг Засгийн газрын Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр рүү шилжүүлэх гэж байгаа тухай дурдсан байна.
Сэтгэгдэл (6)