БАРИМТ 1
Комбс 1969 оны 11 дүгээр сарын 04-нд Нью-Йорк хотын Харлем дүүрэгт төрсөн.
БАРИМТ 2
"Puff Daddy" буюу P. Diddy гэх нэрээрээ алдаршсан тэрбээр Америкийн реппер, дуу бичлэгийн продюсер юм. Грэммийн шагналын гурван удаагийн ялагч тэрбээр Notorious BIG, Мэри Ж.Блайж, Ушер зэрэг уран бүтээлчдийг алдарт хүргэсэн.
БАРИМТ 3
Түүний ээж Женис Комбс загвар өмсөгч, багшийн туслах байсан. Аав Мелвин Эрл Комбс нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж байсан гэдэг. Гэвч тэр Йоркийн хар тамхины наймаачин Фрэнк Лукас тэргүүтэй хүмүүсийн хамаатан болох нь илчлэгдсэн. 33 настайдаа Комбсыг хоёр настай байхад Мелвин Баруун Төв Парк дээр машиндаа сууж байхдаа буудуулж нас баржээ. Комбс эгчтэй, ядуу тарчиг өссөн.
БАРИМТ 4
Комбс нь католик шашинтай байсан бөгөөд хүүхэд байхдаа тахилын ширээний үйлчлэгч байжээ. 2008 онд тэрбээр ямар нэгэн шашны урсгалыг баримталдаггүй гэж "The Daily Telegraph" сонинд ярьжээ. Комбс 2023 онд өгсөн ярилцлагадаа Бурхан бол эмэгтэй хүн гэдэгт итгэдэг гэжээ. 1987 онд бүх хөвгүүдийн католик шашны сургууль болох Маунт Майкл академийг төгссөн. Тэр академийнхаа төлөө хөл бөмбөг тоглож байсан бөгөөд түүний баг 1986 онд дивизионы аварга болсон. Комбс багтаа "Пуфф" гэдэг хочтой байсан.
БАРИМТ 5
Комбс Ховард Их Сургуульд бизнесийн чиглэлээр мэргэшсэн боловч хоёр дахь жилээ төгссөний дараа орхисон. 2014 онд Ховард Их Сургуульд буцаж ирээд Хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хүртсэн. 2024 оны есдүгээр сард баривчлагдсаны дараа их сургууль нь эрдмийн зэрэгээ цуцалсан. Тэд түүний нэг сая долларын бэлгийг буцааж өгч, барьцааны гэрээгээ мөн цуцалжээ.
БАРИМТ 6
Түүний өөрийнх нь анхны уран бүтээл 1996 онд гарчээ. "Хэн ч намайг зогсоож дийлэхгүй" нэртэй дебют уран бүтээл нь 28 долоо хоногийн турш Биллбоардын шилдэг 100 дууг тэргүүлсэн байна. Харин анхны цомог "Гарах гарцгүй" нь 1997 оны долдугаар сард гарсан. Тус цомог нь дэлхий дахинд, нэн ялангуяа АНУ-д онцгой амжилт бүтээсэн бөгөөд олны хүртээл болсон эхний долоо хоногтоо л Биллбоардын шилдэг 200-г тэргүүлж, 561 мянган хувь зарагджээ. Энэ цомогт та бидний хамгийн сайн мэдэх "I’ll be missing you" багтсан бөгөөд П.Дидди энэ дууг “Notorious B.I.G”-ийн гэгээн дурсгалд зориулж зохиосон гэдэг.
БАРИМТ 7
"I’ll be missing you" Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг 11 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд дэлхий даяар өөр бусад чартуудыг ч тэргүүлж байв. Бие даасан уран бүтээлүүдээс гадна “Notorious B.I.G”, Фэйт Эванс, Лил Ким, Баста Раймес, Ашер, Фэррел Виллиамс, Фрэнч Монтана, Кэйша Көүл, Дж Хэлед, Мэри Ж.Блайж нартай хамтран уран бүтээл туурвиж байжээ.
БАРИМТ 8
Шон Комбс коллежийн оюутан байхаасаа л үдэшлэг зохион байгуулдагаараа алдартай байжээ. Зарим үдэшлэгт нь 1000 хүн ч оролцож байсан удаатай. Дуучин Ашер 13 настайдаа Нью-Йоркт хотод нэг жил Комбстой амьдарчээ. Тэрбээр Комбсын амьдралын хэв маягийг "нэлээд зэрлэг" гэж тодорхойлсон байдаг. Түүний гэртээ зохиодог үдэшлэгүүд нь тансаг байдал, А зэрэглэлийн одод зэргээрээ алдартай. Тухайлбал, тэр "White party" тогтмол зохион байгуулдаг бөгөөд уригдсан зочид бүгд цагаан өнгийн хувцастай очих ёстой.
БАРИМТ 9
Мэдээж А зэрэглэлийн зочид бол үдэшлэгийн хамгийн чухал хүчин зүйл. Жэй Зи, Бейонсе, Ким Кардашиан, Канье Уэст, Мэри Ж.Блайж, Леонардо ДиКаприо, Наоми Кэмпбелл зэрэг алдартан түүний үдэшлэгт цөөнгүй оролцож байжээ. Цаашилбал, бизнесийн магнатууд, олны танилууд гэх мэт урлагийн салбарын бус хүмүүс ч оролцдог. Тэрбээр 2019 онд 50 насны төрсөн өдрөө Беверли Хиллс дэх харшдаа нижгэр тэмдэглэжээ. Энэ үдэшлэгт Жей Зи, Бейонсе, Карди Б, Офсет, Канье Уэст, Ким Кардашиан, Фаррелл Уильямс болон бусад алдартан хүрэлцэн ирсэн. П.Диддигийн үдэшлэгийн урилга хүлээн авах нь энтертайнмент ертөнц дэх байр суурийг илэрхийлнэ гэж үзэх нь бий. Алдартнууд үдэшлэгт очихын тулд өрсөлддөг ч гэдэг.
БАРИМТ 10
Түүний төрсөн өдрөө тэмдэглэсэн Лос Анжелес дэх харшид өнгөрсөн гуравдугаар сард цагдаа нар дайран оржээ. Тэндээс их хэмжээний мансууруулах бодис, хүүхдийн биед түрхдэг 1000 гаруй тос болон олон хүн нэгэн зэрэг бэлгийн харьцаанд ороход ашиглагддаг эд зүйлсийг хураан авсан байна. П.Дидди цагдаа шүүхээс салахаа байсан нь 2023 оны арваннэгдүгээр сарын 16-нд Кэссигийн гаргасан гомдлоос эхтэй. Дуучин Кэсси буюу Кэсси Вентура нь Диддитэй 10 гаруй жил үерхсэн. Энэ хугацаанд Дидди түүнтэй үргэлж зүй бус харьцаж, хүчирхийлдэг байсан, мансууруулах бодис тараадаг, бэлгийн харьцаанд орохыг албаддаг гэж тэрбээр гомдол гаргажээ.
БАРИМТ 11
Кэссигийн нэхэмжлэлийн дараа дахин гурван эмэгтэй Диддид хүчиндүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг хэрэг явдал 1991 онд үйлдэгдсэн учир хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ. Үүнээс хойш Диддид гомдол гаргагсад ганц нэгээр тогтохгүй гарч ирсэн бөгөөд эцэст нь энэ сарын 16-нд тэр баривчлагдсан юм. Диддиг Нью-Йоркийн шүүх бэлгийн наймаа, рэкет болон үүнтэй холбоотой гэмт хэрэгт буруутгасан. Мөн түүнийг эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хар тамхи хүчээр хэрэглүүлж, бэлгийн харьцаанд орохыг албаддаг гэмт хэргийн компанийг удирдаж байсан гэж үзжээ. Нарийн хэлбэл, Диддигийн зохиодог байсан үдэшлэг нь зохион байгуулалттай бэлгийн мөлжлөг байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Түүнийг шүүх хурал болтол Бруклин хотын Цагдан хорих төвд хорино.
БАРИМТ 12
Тэрбээр 1994-2007 оны хооронд Кимберли Портер гэх бүсгүйтэй болздог байв. Ким 1970 онд төрсөн бөгөөд 2018 онд хатгалгаа өвчнөөр нас барсан гэж Википедиад тэмдэглэсэн байна. Тэрээр Квинси гэх хүүтэй. Харин Диддитэй нийлснээр 1998 онд нэг хүү, 2006 онд ихэр охин төрүүлжээ. Ким Портерын сүүлчийн хүсэл нь өдрийн тэмдэглэлээ олон нийтэд ил болгох байв. Түүний хүслийн биелэл болох "Кимийн хэлж амжаагүй үгс" ном Диддигийн шүүхийн маргаантай зэрэгцэн шуугиан тарьж байна. Өдрийн тэмдэглэлийн оршил хэсэгт "Тэр үнэхээр дур булаам. Хонины арьс нөмөрсөн чоно л гэсэн үг. Чөтгөр. Би түүний занганд орсон юм. Үнэн бодит түүх үр хүүхдүүдийг минь шархлуулах байсан ч хамаагүй үүнийг заавал дэлгэх ёстой. Цаашид үүнийг нууж чадахгүй нь. Шон Комбсыг зогсоох ёстой" гэжээ.
БАРИМТ 13
Анх тэр Паффи гэж нэрээр гарч ирсэн бол явцын дунд Пафф Дэдди, П Дидди, Дидди, Сваг, дахиад Пафф Дэдди, Хайр гэсэн нэрүүдтэй болсон. Дуудах нэрээс гадна түүнийг реппер, продюсер, лэйбелийн гүйцэтгэх захирал, жүжигчин, рестораны эзэн, бизнес эрхлэгч гэдгээр нь олон нийт мэднэ. Харин сүүлийн долоо хоногийн байдлаар олон нийт түүнийг хүчирхийлэгч, хүн хулгайлагч, мансуурагч, галт зэвсэг борлуулагч гэж тодорхойлох боллоо.
БАРИМТ 14
Комбс долоон хүүхдийн аав. Түүний анхны хүү нь 1993 онд загвар зохион бүтээгч, стилист Миса Хилтоны гэр бүлд мэндэлжээ. Том хүү нь UCLA-д хөлбөмбөгийн тэтгэлэгт хамрагдаж, 2016 онд төгссөн. Кимберли Портертой амвдарч байхдаа нэг хүү, хоёр ихэр охин төрүүлсэн. Ихрүүдээ төрөхөөс таван сарын өмнө Комбс Сара Чапманаас охинтой болсон. Тэрбээр 2007 оны 10 дугаар сард үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэн. Комбс Кэсси Вентуратай 2007-2018 он хүртэл 11 жилийн харилцаатай байсан. Комбсын долоо дахь хүүхэд 2022 оны 10 дугаар сарын 15-нд охин болон мэндэлжээ. Түүний ээжийг Дана Тран гэдэг.
БАРИМТ 15
Комбсын том хөвгүүд хоёулаа MTV-ийн "My Super Sweet 16" нэвтрүүлэгт оролцсон . Том хүүгийнхээ 16 насны төрсөн өдөрт зориулж 360 мянган ам.долларын үнэтэй Maybach машин бэлэглэжээ. Комбс алдартнуудын цуглуулсан үдэшлэг зохион байгуулж, хоёр дахь том хүүдээ 16 насны төрсөн өдрөөрөө хоёр машин бэлэглэж байв.
БАРИМТ 16
2022 оны 11 дүгээр сард Комбс болон түүний хоёр дахь том хүү хоёр нэгэн зэрэг 1-р хитэд уран бүтээлээрээ тэргүүлсэн анхны аав хүү хоёр болсон. Комбс "Gotta Move On" дуугаараа Billboard-ийн насанд хүрэгчдийн R&B Airplay чартыг тэргүүлсэн бол түүний хүү King Combs тайзны нэрээр Mediabase -ийн АНУ-ын хотын радиогийн жагсаалтыг "Can't Stop Won't Stop" дуугаараа тэргүүлжээ.
БАРИМТ 17
Комбс 1995 онд хотын залуучуудад туслах зорилгоор "Аавын байшин" нийгмийн хөтөлбөрүүдийг үүсгэн байгуулсан. Хөтөлбөрт нь багшлах, амьдрах ухааны хичээл, жил бүр зуслан зохион байгуулах зэрэг багтдаг. Жэй-Зитэй хамт тэр 2005 онд болсон Катрина хар салхинд нэрвэгдэгсдэд туслах зорилгоор нэг сая доллар амлаж , хохирогчдод өөрийн Шон Жон компанийн хувцас хандивласан байна. Тэрбээр Нью-Йоркийн сургуулиудад компьютер, ном хандивласан.
БАРИМТ 18
Чикаго хотын дарга Ричард М.Дэйли 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг Комбсын буяны үйлсийг хүндэтгэн "Диди өдөр" болгон зарлажээ. 2008 онд Комбс Холливудын алдрын гудамжинд од болон өргөмжлөгдсөн анхны эрэгтэй реппер болсон юм.
БАРИМТ 19
"Fortune" сэтгүүл 2002 онд Комбсыг 40-өөс доош насны шилдэг 40 бизнес эрхлэгчдийн жагсаалтын 12-т жагсаажээ. Форбес сэтгүүлийн тооцоолсноор 2017 оны тавдугаар сарыг дуустал Комбс 130 сая долларын орлого олсон. Тэрээр 2022 он гэхэд 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон нь хамгийн баян хөгжмийн уран бүтээлчдийн нэг гэгдэхэд хүргэсэн.
БАРИМТ 20
1998 онд Комбс Sean John нэртэй хувцасны брэнд үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь 2000 онд Америкийн Загвар зохион бүтээгчдийн Зөвлөлийн (CFDA) оны шилдэг эрэгтэй хувцас дизайнерын шагналд нэр дэвшиж, 2004 онд шилдгээр шалгарсан. Калифорнийн тэрбумтан Рональд Беркл 2003 онд тус компанид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 2006 оны сүүлээр Macy's их дэлгүүр Sean John-ы хүрэмийг элбэнх нохойны үсээр урласан болохыг олж мэдээд хориглосон. Дахин уг хувцасны брэнд үйлдвэрлэгдээгүй.
БАРИМТ 21
2008 оны арваннэгдүгээр сард Combs "I Am King" эрэгтэй сүрчигний цувралыг Sean John брэндэд нэмсэн. Барак Обама, Мухаммед Али, Мартин Лютер Кинг нарт зориулсан сүрчиг нь Бар Рефаэлигийн сурталчилгаанд оролцжээ. 2016 оны эхээр Sean John брэндийн GIRLS цуглуулгыг танилцуулсан.
БАРИМТ 22
Комбс бол бизнесийнхээ багцыг бүрдүүлдэг Combs Enterprises компанийн тэргүүн юм. Комбс хувцаснаасаа гадна хүүгийнхээ нэрэмжит Жастин хэмээх хоёр ресторан эзэмшдэг байжээ. Нью-Йоркийн анхны байршил нь 2007 оны есдүгээр сард хаагдсан бол Атланта дахь байршил 2012 оны зургадугаар сард хаагдсан.
БАРИМТ 23
Тэр Даллас Маверикс багийн ээлжит өмсгөлийн загвар зохион бүтээгч юм. 2007 оны 10 дугаар сард Комбс ашгийн 50 хувийг авах гэрээтэйгээр "Cîroc" архины брэндийг хөгжүүлэхэд тусалсан.
БАРИМТ 24
Тэр одоо хүчирхийлэгч, хүн хулгайлагч, мансуурагч, галт зэвсэг борлуулагч зэрэг байж болох хамгийн муу гуншингуудыг зүүлээ.
Сэтгэгдэл (36)