АНУ-ын прокурорууд Доналд Трампын Флорида дахь гольфын талбайн ойролцоо баривчлагдсан этгээдийг түүний амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгажээ. Энэ нь Райан Уэсли Роут хэдэн сарын өмнө Трампыг алах гэж байсан тухай тэмдэглэл бичсэнийг шүүх нотлох баримт болгосноос хойш нэг өдрийн дараа болж байгаа үйл явдал юм.
Өдгөө 58 настай Роут буутай холбоотой хоёр хэргээр аль хэдийн 20 жилийн торны цаана хоригдох ял авчээ. Гэхдээ түүнийг илүү ноцтой хэргээр буруутгах үндэслэл байгаа учир бүх насаар нь хорих ял оноох боломжтой аж.
Түүний хувьд Украиныг дэмжигч, нийгмийн идэвхитэй нэгэн. Өмнө нь тэр хоёр ч том хэрэгт орооцолдож байсан гэдэг.
АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд "Төрийн албан тушаалтнуудад чиглэсэн хүчирхийлэл нь манай улсыг төлөөлдөг бүх зүйлд аюул учруулдаг. Тиймээс Роуттай хариуцлага тооцохын тулд боломжтой бүх хэрэгслийг ашиглана гэж амлав.
Трамп засгийн газрыг энэ хэргийг буруу шийдвэрлэсэн гэж буруутгасан. Гэвч Гарланд үүнийг эсэргүүцэж мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, агентлаг нь "хуульд нийцүүлэн төрийн албан хаагчдаас хамтран ажиллаж, тусламж авахыг эрэлхийлнэ" гэж мэдэгдэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)