Гурван хүн тутмын нэг нь ойрын хараатай эсвэл холын юмсыг тодорхой харж чадахгүй болсон гэж шинэ судалгаа харуулжээ. Энэ нь дэлхий даяар хүүхдүүдийн хараа эрчимтэй муудаж байгааг харуулж байна.
Хүүхдүүд дэлгэцэнд илүү их цаг, гадаа бага зарцуулдаг нь хараа муудах гол шалтгаан боловч, цар тахлын нөлөөлөл бас бий гэнэ шүү.
Богино хараа буюу миопи нь 2050 он гэхэд олон сая хүүхдэд нөлөөлж, дэлхийн эрүүл мэндийн салбарынхны асуудал болно гэж судалгаанд анхааруулжээ. Хамгийн өндөр хувь нь Ази тивд байгаагаас японд хүүхдүүдийн 85 хувь, Өмнөд Солонгост 73 хувь бүртгэгдсэн. Харин БНХАУ, ОХУ-д 40 хувьтай байгаа гэнэ. л
Л.Баяр