Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цувралын нэг Абу Дабигийн тэмцээн ирэх сарын 11-нд АНЭУ-д болно.
Тус тэмцээнд одоогоор 29 орны 176 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам нар барилдана.
Сэтгэгдэл (1)