Эцэст нь нэг юм бидний үнэн төрхийг төлөөлөх эможи хэрэглээнд нэвтрэх бололтой. Энэ бол ядаргаанд орж, нүдэн доороо уутанцартай болсон төрх.
Ирэх жилээс ухаалаг гар утас, компьютер зэрэг өргөн хэрэглээний төхөөрөмжүүд дээр гарч ирэх найман шинэ эможигийн нэг нь юм.
Уг наймд ягаан манжин, босоо ятга, навчгүй мод, хурууны хээ, хүрз, нил ягаан өнгийн цацруулагч, английн алслагдсан арлын туг багтсан багтжээ.
"Emojipedia" алдартай эможи лавлах сайт хэдэн сарын өмнө жишээ зургуудыг нийтэлсэн. Саяхан дэлхийн эможи стандартууд болон шинэ хувилбаруудыг хянадаг ашгийн бус байгууллага болох Юникод Консорциум шинэ эможи жагсаалтыг баталсан сурагтай байна.
"Ухаалаг гар утасны хэрэглэгчид шинэ эможинуудыг дараагийн хэдэн сар болон 2025 он хүртэл ашиглаж эхлэх боломжтой гэж Emojipedia-гийн мэдэгдэлд дурджээ.
Ядарсан эможи царайны хувьд 60 гаруй хувийн санал авч, Дэлхийн эможи шагнал гардуулах ёслолын "хамгийн их хүлээгдэж буй" эможигийн эзэн болоод байна. Хоёрдугаар байрт нил ягаан, гуравдугаар байрт хүрз шалгарчээ.
Хэдийгээр эдгээр нь тэнэг байж болох ч навчгүй мод нь ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн тухай дуу хоолой болох зорилготой гэнэ.
"Ган бол байгаль цаг уурын нэг араншин нь юм. Сая жилийн турш моднууд эдгээр хүнд нөхцөлд дасан зохицож ирсэн. Гэхдээ уур амьсгал өөрчлөгдөж, ган гачиг ойр ойрхон тохиолдох болсон нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгааг хэлэх гэсэн санаа ажээ.
Apple iOS болон Alphabet-ийн Android гэх мэт өөр өөр үйлдлийн үйлчилгээнүүд болон компаниуд эможи дизайн дээр өөрсдийн хэв маяг нэмж болдог. Өөрөөр хэлбэл Apple iOS төхөөрөмж дээр байгаа эможи Android дээр арай өөр байдаг шүү дээ.
Л.Баяр