Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Монголд болж буй.
Эрэгтэйчүүдийн ангилалд манай гурван тамирчин хасагдах шатанд шалгарсан ч шөвгийн наймд үлдэж чадсангүй. Э.Тэмүүжин БНХАУ-ын Жоу Жинхаод дийлдсэн бол Б.Батсүх Энэтхэгийн Малкеет Синхд ялагджээ.
Мөн Т.Лхагвасүрэн шөвгийн 16-д Пакистаны Асжад Икбалтай учраа таарч, 3:5-аар хожигдлоо.
Эрчүүдийн төрөлд хагас шигшээд Энэтхэгийн М.Синх, Пакистаны А.Икбал, Германы Ричард Вайнолд, Энэтхэгийн Камал Чавла нар шалгарчээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд Б.Нарантуяа Энэтхэгийн Анупама Рамачандраныг 3:2-оор ялсан ч шөвгийн наймд Энэтхэгийн Видья Пиллайд 0:4-өөр дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ