Луис Армандо Альбино 1951 онд зургаан настай байхдаа Калифорнийн Оакланд дахь цэцэрлэгт хүрээлэнд тоглож байгаад хулгайлагдсан байна. Одоо тэр 70 гаруй настай. Гэвч түүнийг саяхан онлайн болон хуучин гэрэл зураг, сонины хайчилбарын ачаар гэрийнхэн нь олжээ.
Оакланд дахь Альбиногийн зээ дүү цагдаа, Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яамны хүмүүсийн туслалцаатайгаар зүүн эрэгт амьдардаг авга ахыгаа олсон нь энэ юм.
Өнгөрсөн 70 жилд Альбино Вьетнамд алба хааж байсан бөгөөд гал сөнөөгч, Тэнгисийн явган цэргийн ахмад дайчин болжээ. Хэдийгээр олон жил улирсан ч өнгөрсөн зургадугаар сард түүний үеэл дүү 63 настай Алида Алекин Альбиног олж Калифорни дахь гэр бүлийнхэнтэйгээ уулзуулсан явдал олон хүний талархлыг хүлээгээд байна.
1951 оны хоёрдугаар сарын 21-нд нэгэн эмэгтэй зургаан настай Альбино хүүг ахтайгаа тоглож байхад нь Баруун Окландын цэцэрлэгт хүрээлэнгээс хулгайлжээ. Тэр хүүг Пуэрто Рикод төрсөн гэдгийг мэдсэн учир "чихэр авч өгнө" гэж испани хэлээр амлажээ.
Улмаар хүүг гэртээ аваачиж төрсөн хүү шиг ээ өсгөсөн байна. Гэр бүлийнхэн нь эцсийн мөч хүртлээ түүнийг амьд гэдэгт итгэсэн. Түүний ээж 2005 онд нас барсан ч хүүгээ амьд байгаа гэдэгт итгэл найдвараа хэзээ ч таслаагүй гэж хэвлэлд дурджээ.
Л.Баяр