"CBS sports" сайтаас NBA-ийн шилдэг 10 залуу тоглогчийг шалгаруулжээ. Тэдгээрийг Сан Антанио Спөрс багийн тоглогч Виктор Вэмбаняма тэргүүлж байгаа бол хоёрдугаарт Орландо Мажик багийн тоглогч Паоло Банчеро шалгарчээ.
1. Виктор Вэмбаняма - Сан Антанио Спөрс - 20 настай
Бүх оддын завсарлагааны дараа Виктор Вэмбаняма нэг тоглолтод 23.5 оноо, 12 самбар, 5.3 оновчтой дамжуулалт, 4.5 хаалт, 1.5 бөмбөг таслалт дунджилсан. Энэ үзүүлэлт нь түүнийг хэзээ нэг өдөр домгуудын эгнээнд багтана гэх олны итгэлд түүчээлж байна.
2. Паоло Банчеро - Орландо Мажик - 21 настай
Банчеро 2001 онд Майк Миллерээс хойш оны шилдэг шинэ тоглогч хүртсэн анхны Орландо Мажик тоглогч юм. Энэ улирал 2022 оны драфтын тэргүүн сонголт байсан түүний хувьд үзүүлэлт эрс сайжирсан улирал болсон.
3. Чет Холмгрен - Оклахома Сити Тандер - 22 настай
Холмгренийн хувьд хойшилсон дебют нь хүлээхэд үнэ цэнэтэй зүйл байсан, учир нь тэр дор хаяж дараагийн арван жилд тогтвортой амжилтанд хүрэхийн тулд Оклахома Сити багийн бүрэлдэхүүнд багтах болно.
4. Алпэрэн Сэнгүн - Хьюстон Рокетс - 22 настай
Сэнгүний хувьд тоглолт энэ улирал сул байгаа ч тэрбээр хамгийн сайн залуу тоглогчдын гуравдугаар байрт бичигдэхэд хангалттай амжилт үзүүлсэн нэгэн. Түүнийг Никола Йокичтэй ихэвчлэн харьцуулдаг нь түүний алсын хараа, тоглогчийн ухаан, алсын зайн шидэлтийн үзүүлэлт нөлөөлнө.
5. Кэйд Каннингэм - Детройт Пистонс - 22 настай
Түүний хувьд шинэ тоглогчийн улирлаа сайн эхлүүлсэн. Тэр бөмбөгийг хаанаас ч гайхалтай сайн шидэж чаддагаараа онцлогтой нэгэн. Каннингхэмийн баг шинэ дасгалжуулагчтай болсноор лигийн хамгийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэг учраас цаашдаа илүү их анхаарал татаж чадна.
6. Брэндон Миллер - Шарлотт Хорнетс - 21 настай
Миллер арваннэгдүгээр сард 22 нас хүрнэ. Хорнетсийн аль нэг гишүүн түүн рүү бөмбөг дамжуулбал тэр бүх зүйлд бэлэн гэдгээ шинэ тоглогчийн хувиар харуулсан. Тоглолтын туршид олон боломжийг үүсгэж, найдвартай хамгаалж чаддаг залуу юм. Түүний хоёр дахь жилийн үсрэлт ямар том болохыг харах л үлдлээ.
7. Жален Жонсон - Атланта Хокс - 22 настай
Жонсон өнгөрсөн улиралд 16 оноо, найман самбар, бараг дөрвөн оновчтой дамжуулалт дунджилсан. Одоо бүх оддын бүс рүү үсрэлт хийх л түүнд дутуу гэж шинжээчид үнэлдэг.
8. Жонатан Куминга - Голден Стэйт Уарриорс - 21 настай
Дайчид бүгд Кумингаг зүгээр нэг тогшлогч биш гэдгийг мэднэ. Гэвч багийн гол хэсэг гэж үнэлдэг нь ховор. Гэвч залуу тоглогчийн хувьд тэр Стипен Карри хөгшрөхөөс өмнө түүний хэмжээнд очих боломжтой шинэ цус юм.
9. Дерек Лайвли II - Даллас Маверикс - 20 настай
Лайвлигийн статистик үзүүлэлтүүд нь энэ жагсаалтад ороход хангалтгүй гэж хүмүүс бодож байгаа байх. Гэхдээ Лайвлид статистик онооноос өөр амжилт бий. Гэвч тэр дундаа Дончич, Ирвинг нартай талбайд гарвал хамгийн том аюул юм.
10. Жален Грин - Хьюстон Рокетс - 22 настай
Грийн бол NBA-ийн жишгээр ч гайхалтай авьяастай, итгэмээргүй тамирчин. Гэхдээ тэр үр дүнтэй тоглогч байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Түүний өнгөрсөн улирлын хаалтын тоглолт нь мэргэжлийн тоглогч шиг харагдаж байсан ч энэ асуултын хариуг өгөөгүй юм.
Л.Баяр