Ираны хакерууд Доналд Трампын сонгуулийн кампанит ажлын талаарх хакердаж олж авсан нууц мэдээллээ Жо Байдены кампанит ажилтай холбоотой хүмүүст тараасан гэж Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын тагнуулын агентлаг мэдээлэв.
АНУ-ын албаны хүмүүс Трампын кампанит ажлын үеэр авсан нууц мэдээллийг Байден ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо орхихоос өмнө буюу зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр уг кампанит ажилтай холбоотой хүмүүст цахим шуудангаар илгээсэн болохыг нотлоод байна. Уг мэдээллийг Байдены тал захиалаагүй гэдэг нь мөн ил болжээ.
Одоогоор хакерууд ямар ч хүлээн авагчаас хандсан нь тодорхой бус байгаа гэнэ. Ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн өмнө Ираны хакерууд эмх замбараагүй байдал үүсгэж, АНУ-ын сонгуулийн байгууллага, тэдгээрийн нууцлалыг сул гэдгийг олон нийтэд ойлгуулах оролдлого хийж болзошгүй тухай албаныхан наймдугаар сард анхааруулж байв.
Лхагва гарагт гаргасан АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлд “Ираны хорон санаат этгээдүүд өнгөрсөн зургадугаар сараас хойш Ерөнхийлөгч асан Трампын сонгуулийн сурталчилгаатай холбоотой нууц материалыг АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад илгээх оролдлого хийсээр байна” гэж мэдэгджээ.
Д.Трамп лхагва гарагт мөн хакердсан явдлын талаарх мэдэгдэлдээ, "Байден Ирантай миний эсрэг хамтран ажиллаж байгаа учраас Иран миний сонгуулийн ажлын талаарх нууц материалыг тэдэнд өгсөн" гэв.
Л.Баяр