Өнгөрсөн долоо хоногт Оросын арми БНХАУ-ын армитай хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлсэн. Үүнийг дэлхий нийт "АНУ хийгээд дэлхий нийтэд сүр хүчээ харуулах" зорилготой үзүүлбэр хэмээн үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ямар улс Москватай нэг талд зогсож байгааг сүүлийн хэдэн сар ажиглаж байгаа гэж томоохон хэвлэлүүд, ажиглагчид дүгнэсэн. Тэдгээрийн нэгд Монгол улс зүй ёсоор багтана.
Энэ нь дэлхий дээр сүүлийн 30 жилд тохиосон хамгийн том хамтарсан цэргийн сургуулилт юм. Үүний хүрээнд 90 мянган цэрэг, 500 гаруй усан онгоц, нисэх онгоц дайчлагдсан гэж Москвагийн тал мэдэгдэв. Мөн тэдэнтэй найрсаг харилцаатай 15 улс ажиглагчийн үүрэгтэй байсан гэжээ.
Гэхдээ зөвхөн Хятад л Оростой хамтарсан сургуулилт хийх болно гэж Путин тодорхой хэлсэн. “Бид найрсаг орнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Дэлхий даяар геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа өнөө үед энэ нь онцгой чухал үйл явдал юм" гэж Оросын удирдагч ярьсан.
“Далай-2024” гэж нэрлэсэн уг сургуулилт өнгөрсөн даваа гарагт дууссан юм. Уг сургуулилт нь Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хувьд дайны галын шугамд ахан дүүс байхаа андгайлснаас өөрцгүй зүйл байв. Хятад улс хэд хэдэн байлдааны хөлөг онгоц, 15 нисэх онгоцоо "Далай-2024"-д зориулж Оросын Алс Дорнодын эргийн ус руу илгээсэн гэж Оросын арми мэдэгдэв.
Л.Баяр