Снукер бильярдын 15 улаантай Дэлхийн цомын тэмцээнийг есдүгээр сарын 14-нөөс 19-ний хооронд, зургаан улаантай ДАШТ-ийг есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиож байгаа билээ.
Уг тэмцээнд Монголоос хасагдах шатанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгарлаа. Хэсэгтээ гурав дараалан хожсон манай тамирчин шөвгийн наймд Хонконгийн И Тин Чуныг 3:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Ингэснээр манай тамирчин шөвгийн дөрөвт Хонконгийн Нг Он Итэй өрсөлдөхөөр болов. Хагас шигшээгийн тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагт болно.
Л.Баяр