Өнгөрсөн мягмар гарагт Ливан дахь Хезболла бүлэглэлийн ашигладаг пэйжерүүд дэлбэрсний улмаас 9 хүн амь үрэгдэн, 2800 орчим хүн бэртжээ. Шархадсан хүмүүсийн нэг нь Иранаас Ливанд суугаа Элчин сайд байсан гэж Ираны төрийн хэвлэл мэдээллээ.
Уг хэргийн ард Изриалийн тал байгаа гэж олон улс буруу шаахын зэрэгцээ Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хезболла үүний хариуг Израилын талаас авна гэдгээ заналтай мэдэгдээд байна. Тодруулбал, Тэгвэл Ливаны аюулгүй албаны эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ, Израилийн Моссад тагнуулын алба тэдгээр пэйжерүүдэд жижиг хэмжээний тэсрэх бодис суурилуулсан гэсэн байна.
Хезболлагийн гишүүд Израилын тагнуулын албанд байршлаа алдахаас сэргийлэх үүднээс Тайванийн “Gold Apollo” компанийн “AP924” загварын пэйжер ашиглаж байсан гэнэ. Энэ оны эхээр Хезболла 5000 гаруй пэйжер Тайванийн компанид захиалж хийлгүүлсэн юм. Гэвч тэдгээрийн 3000 гаруй нь саяын дэлбэрэлтэд сүйдсэн аж.
Тэсрэх бодисыг пейжер бүрийн батерейны хажууд байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийг алсаас дэлбэлэхийн тулд унтраалга суулгасан гэж New York Times мэдээлэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)