Снукер бильярдын 15 улаантай Дэлхийн цомын тэмцээнийг есдүгээр сарын 14-нөөс 19-ний хооронд, зургаан улаантай ДАШТ-ийг есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиож байгаа билээ.
Уг тэмцээнд Монголоос хасагдах шатанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгарлаа. Хэсэгтээ гурав дараалан хожсон манай тамирчин хасагдах шатанд таваар шалгарч, Хонконгийн И Тин Чунтай шөвгийн наймд өрсөлдөнө.
Түүний учраа И Тин Чун гэж хэн бэ?
Өдгөө 38 настай тэрбээр 2018 оны Лидс хотноо болсон эмэгтэйчүүдийн снукерийн наадамд анхны тоглолтоо хийж, зургаан улаантай эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д шалгарч, уг тэмцээнд аваргалсан Реанн Эванст хожигдож байв. Тэр жилийн дараа Австралийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд Кэти Хоуденыг ялж, шөвгийн наймд шалгаран Эванст дахин хожигдсон юм.
Тэрбээр зургаан жилийн дараа 2024 оны Британийн нээлттэй тэмцээнд нутаг нэгт Хо Ее Ки-г ялж, дэлхийн чансааг тэргүүлсэн Минк Нутчарутыг 2:0-ээр тэргүүлж, Тайландын тамирчин Йе Тингийг мулталж гурав дараалан ялсан юм. Энэ нь түүний анхны том тэмцээнд хагас шигшээд шалгарсан амжилт байлаа.
Тэр 2018 оны 10 улаантай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Английн Эмма Паркерыг ялснаар түрүүлж байсан. Энэ нь түүний хамгийн том амжилт юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)