Олимпын бус жингийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 10 дугаар сарын 28-нд Албани улсын Тирана хотод эхэлнэ.
Эрэгтэй 61, 70, 79, 92, эмэгтэй 55, 59, 65, 72 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулах тус тэмцээнд одоогоор 70 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлэг өгөөд байна. Тэгвэл Монголоос Тиранагийн дэвжээнд зодоглох найман бөхийн нэрс тодорлоо. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д зодоглох бөхчүүдийн дунд сорил тэмцээн зохион байгуулж, жин тус бүрийн ялагчид Тиранаг зорих эрхээ авсан юм.
Эрэгтэйчүүд
- 61 кг-д Т.Цогбадрах
- 70 кг-д Э.Тэмүүлэн
- 79 кг-д О.Сүлдхүү
- 92 кг-д Г.Ганхуяг
Эмэгтэйчүүд
- 55 кг-д Ч.Отгонтуяа
- 59 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
- 65 кг-д Т.Энхжин
- 72 кг-д З.Болортунгалаг
Л.Баяр