Снукер бильярдын 15 улаантай Дэлхийн цомын тэмцээнийг есдүгээр сарын 14-нөөс 19-ний хооронд, зургаан улаантай ДАШТ-ийг есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиож байгаа билээ.
Уг тэмцээнд Монголоос хасагдах шатанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгарлаа. Хэсэгтээ гурав дараалан хожсон манай тамирчин хасагдах шатанд таваар шалгарч, Хонконгийн И Тин Чунтай шөвгийн наймд өрсөлдөнө.
Тэрбээр өнгөрсөн онд Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын анхны буюу хүрэл медалийг хүртэж байв.
Л.Баяр