Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлолт 2.0 (14.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90.0 (7.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (14.8%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.0 (37.6%) их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 51.6 (30.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.