Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF)-ноос 2025 оны хуваарийг танилцууллаа. Ирэх оны хамгийн эхний олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 01-02-нд Францын Парис хотод болох "Парисын Их Дуулга" тэмцээн байх аж.
Мөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зургаадугаар сарын 13-наас 20-ныг дуустал Унгарын Будапешт хотод зохион байгуулна.
Томоохон тэмцээний хуваарийг танилцуулбал
- Хоёрдугаар сарын 01-02-нд Парисын Их Дуулга
- Хоёрдугаар сарын 14-16-нд Бакугийн Их Дуулга
- Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ныг дуустал Ташкентын Их Дуулга
- Гуравдугаар сарын 21-23-нд Тбилисийн Их Дуулга
- Гуравдугаар сард Анталиягийн Их Дуулга
- Тавдугаар сарын 02-04-нд Душанбегийн Их Дуулга
- Тавдугаар сарын 09-11-нд Астанагийн Их Дуулга
- Зургаадугаар сарын 13-20-нд насанд хүрэгчдийн ДАШТ
- Долдугаар сарын 25-27-нд Улаанбаатарын Их Дуулга
- Аравдугаар сарын 17-19-нд Абу Дабигийн Их Дуулга
- Арванхоёрдугаар сарын 06-07-нд Токиогийн Их Дуулга
Л.Баяр