Өнгөрөгч ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан өөр нэг тохиолдол гарчээ. Уг явдлын дараа Д.Трамп өөрийн аюулгүй байдалд санаа зовниж байгаа тухайгаа яртж, нэмэлт хамгаалалт хэрэгтэй гэжээ.
Тодруулбал, Д.Трамп ням гаргийн үдэд өөрийн эзэмшлийн талбайдаа найзуудын хамт гольф тоглож байжээ. Энэ үеэр гэнэт олон давтамжит буун дуу хадсан байна. Тэднийг хамгаалж байсан нууц албаны ажилчид даруй гэмт этгээдийн зүг гал нээсэн боловч машиндаа суугаад зугтсан. Улмаар ойр явж байсан гэрч сэжигтний машины дугаарыг цээжилснээр нууц албаныхан даруй саатуулсан байна.
Түүнийг хэн буудав?
Сэжигтэн Райан Уэсли Роут серийн дугаар нь устгагдсан галт зэвсэг эзэмшиж байсан. Түүнийг хоёр зүйл ангиар буруутгаж байгаа юм. Роут Даваа гаргийн өглөө Флорида мужийн Вест Палм Бич дэх холбооны шүүхэд анхны шүүх хуралдаандаа орлоо. Цагдан хорих шүүх хурал ирэх даваа гарагт болох бөгөөд тэрбээр шүүх хурал болтол шоронд байх юм. Сэжигтэн өмнө нь Хойд Каролина мужид том хэрэгт орооцолдож байсан. Мөн сошиалд идэвхитэй, Украиныг тууштай дэмжигч нэгэн юм.
Энэ нь түүнийг хөнөөх гэсэн анхны тохиолдол биш байв.
Одоогоос яг хоёр сарын өмнө Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн арга хэмжээний үер түүний амь насанд халдах гэсэн оролдлого болсон. Буудах чимээ гарах үед Трамп эхлээд тайзан дээр сөхөрсөн. Дараа нь тусгай албаныхан нүүлгэн шилжүүлэх үед түүний нүүр цустай харагдаж байв.
Халдлага үйлдсэн этгээдийг 20 настай Томас Мэттью Круксгэж тодорхойлсон ч буудсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэн Трампын биеийн байдал сайн байгаа аж. Тэрбээр олон нийтийн сүлжээнд "Би ямар нэг зүйл буруу болсныг тэр дороо мэдсэн " гэж бичжээ. Төлөөлөгчдийн танхимын Хяналт, хариуцлагын хороо мөн аллага үйлдэх оролдлогыг шалгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд энэ сарын сүүлээр болох шүүх хуралд Нууц албаны захирал Кимберли Читлийг мэдүүлэг өгөхийг уриалсан байна.
Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр буудуулж шархадсан хоёр хүн орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаныхан ням гарагт мэдэгдэв. Хохирогчдын нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Зэвсэгт этгээд 20 настай Томас Мэттью Круксыг хууль сахиулах байгууллагын ажилтнууд буудсаны улмаас нас барсан юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)